Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ,
түүнийг бүхий л чадлаараа хий.
түүнийг бүхий л чадлаараа хий.
Нисэхийг хүсвэл нис.
.jpg)
“Байгалиас үлэмж
авьяастай төрсөн хүнийг боловсролтой гэдэггүй. Харин мэдэж байгаа бүхнээ
ухаалаг, зөв, байж болох хамгийн ашиг тустайгаар түгээж байгаа, өөрийнх
нь мэдлэгт юу дутууг харж чаддаг хүнийг боловсролтой гэнэ.”[1]
гэж эдүгээ дэлхийн түүхэнд өөрийн гэсэн орон зайгаа үлдээж чадсан Иохам
Рахель гэгч хэдийд ч юм ингэж хэлсэн байдаг. Тэгвэл боловсрол гэдгийг
чухам хэзээ олж авдаг вэ? Одоо цаг үе биднийг боловсролоор маань
ялган ангилж, залуучууд бид ч мөн адил бие биетэйгээ өөрсдийн олж авсан
мэдлэг боловсролоороо зиндаархах болж. Бид бүхий л амьдралынхаа туршид
аливаа зүйлсэд суралцсаар л байдаг. Та ч мөн үүнтэй санал нийлнэ байх.
Бид ирээдүйн амьдралаа бат суурьтай болгохын тулд, мөн бас энэхүү нийгэм
маань биднээс шаардаж байгаа учраас боловсролд цаг хугацаа, мөнгө
санхүүгээ зориулан суралцдаг. Тэгвэл бид ирээдүйн сайн сайхан
амьдралынхаа баталгаа болсон энэхүү боловсролыг “оюутан” болсныхоо үр дүнд олж авдаг.