Бодно.. Бодлууд урсана
Санана.. Зүүдэнд ч үргэлжилнэ
Ганцаардана.. Ном ч үл хань болно.
Нар гарахыг хүлээнэ
Бүрхэг өдөр ирнэ
Бороо орохыг хүлээнэ
Нар халуунаар шарна.
Нартай борооны дараа гардаг Солонго юм уу
Аадар бороотой үдшийн цахилгаан юм уу
Аль аль нь зурвасхан үзэгдээд өнгөрдөг чамтай л адил
Надад гүн бодлыг л үлдээх юм.
Нүдэнд минь байнга үзэгдэх нар шиг
Намайг бас чамайг гэрэлтүүлэх гэрэл шиг тод
Орой болгон мэлтийн харагдах сар шиг
Ойрхон, бүүр ойрхон гэрэлтээч..
Болжмор
No comments:
Post a Comment