.jpg)
Бороо дусална
Бага багаар шивэрч эхэллээ
Хүмүүс алхаагаа түргэсгэнэ
Харин Болжмор л модон дээр суугаад үлдэнэ.
Модны навчисыг дагах бороон дусал дээрээс норгож
Маналзах цахилгаан түүнд айдсыг нөмрүүлнэ
Тэнгэр дэх бараан үүлс харанхуйг даллаж
Тэгээд ч зогсохгүй хүйт даана.
Бүрхэг өдөр ганцаар суугаа Болжмор
Бороо орохыг л хүлээдэг гэлтэй.
Дээрээс хүчтэй буух бороон дусал
Дэлгээтэй бүхнийг цэвэрлэн урсгадаг болохоор
Жирийн биш уянгалаг хоолойгоор
Жиргэх дуртай, бороотой хамт
Норсон бүхнийг хатаах гэрлийг
Хүлээх дуртай Солонготой хамт.
Цэлмэх тэнгэрийн хаяа руу
Харцаа өргөөд хардаа,
Бүрхэг өдрийг ялсан Солонго
Харахуйн гэгээн Нартай хамт айсуй.
Болжмор
No comments:
Post a Comment