Saturday, December 7, 2013

Ампрагээд гацаалт.. Хачин юмаа хачин юм


Хүн болгоны юмсыг хүлээж авах хэлбэр нь өөр л дөө. Энэ дуунд яагаад ингэтлээ их гүн орж байгаагаа ойлгохгүй ч, үг болгоныг нь ойлгож байгаа нь хачин.
Туйлын үнэн гэж байхгүй харьцангуй үнэн гэж байдаг хойно. Ер нь ч тэгээд хачингүй зүйл гэж алга дөө. Үнэн зүйлс худлаа болж, худал зүйлс үнэн болж хүмүүс бие биенээсээ жийрхдэг болсон цагт энэ мэтчилэн дуунд гүнзгий дурлаж, үг болгонд нь уусаж блог нэртэй хуудсанд өөрийгөө уудлан суухав дээ. Хачин юм, үнэхээр хачин юм...
Нойр хүрэхгүй байгаа ч хүчээр ч болтугай унтах арга хэмжээ авахгүй байгаа би хачин. 
Найз охинтой болоод базуулна гэж ярьдаг залуу ч хачин. 
Хайртай гэх атлаа зориг гаргаж уулздаггүй чи хачин.  
Завгүй гэдэг атлаа уулзсангүй гэж гомдоллодог найзууд хачин.
Мэддэггүй атлаа мэддэг юм шиг дүр эсгэгчид хачин.
Амьдрал гэдэг жүжигт дэндүү олон хуурамч баг зүүгчид хачин.
Нийтийн хүртээлийн охид ч хачин.
Бусдын санааг хулгайлагчид хачин.
Ханаж цаддаггүй шунал хачин.
Бие биедээ итгэдэггүй хосууд ч хачин. 
Лонх дарсанд толгойгоо мэдүүлэгчид хачин.
Эдгээрийг гайхагч би ХАЧИН.

                                                                      Болжмор

1 comment: