2007 онд Ард кинотеатрын тэнд хэдэн тэнэмэл хүүхдүүд байдаг байсныг
гэнэт саналаа. Тэнд машинаа тавьдаг хүмүүсийн машиныг харангаа бас угааж
өгөн мөнгө олдог тийм л хүүхдүүд. 12 настай хэдий ч тэд хүнд хэцүү
амьдралыг аль хэдийнээ амсаж мэдэрчихсэн яг л том хүн шиг яриатай.
Халтайчихсан орцонд кордон цаас дэвсээд унтаж байхтай нь их ч таарсан
даа. Тэдэн дунд 10 настай жаахан охин хүртэл байх. Найз бандитайгаа яг л
эхнэр нөхөр шиг харьцаатай. Над мэтийн жаахан биетэй хүүхдийг хааяа
дээрэлхэх, айлгах гэж оролддог ч нэг удаа саданд ярьж сууснаас хойш тэр
хавийн хүнд гаруудаас хамгаалдаг болсон юм даа хэхэ. Яагаад гэрээсээ
явсан талаар нь ярихад эцэг эх нь архи уудаг, зоддог гэсэн тийм л
хариулт. Харин зарим нь бүтэн өнчин. Асрамжийн газар очсон ч тэр нь
таалагдаагүй гудамжинд гарсан, энэ нь илүү амар байдаг гэх. Харин одоо
тэр хүүхдүүд хаана юу хийж явдаг юм бол доо. Багаасаа ийм амьдралаар
явсан хүүхдүүд хулгайч, биеэ үнэлэгч болон хувирдаг байхыг ч
үгүйсгэхгүй. Зарим нь хүний наймааны золионд явсан гэх баттай бус
мэдээлэл ч байдаг. Үгүйсгэх аргагүй.
Гудамжаар хог түүгээд явдаг
хүмүүс, хулгайчид, биеэ үнэлэгч, архичидыг бид бүгдээрээ л ярвайж
харцгаадаг. Бараг л хүний тооноос хасдаг гэх үү дээ. Хүмүүстэй ярилцаж
үзээгүй байж л шууд өөрөө дүгнэлт хийгээд л түүндээ өөрийгөө бас бусдыг
итгүүлэх гэж хичээнэ. Хордлого авчихаад бөөлжиж байгаа хүнийг архи
уучихаж гэж ирээд л ярина. Яагаад шууд буруугаар нь боддог юм бол.
Яагаад ч гэлтгүй зүгээр л тэгээд бодчихдог, би ч гэсэн тэгж боддог
байсан үе зөндөө л дөө. Харин тэр хүмүүс тухайн хүнд сайн үйл хийчихвэл
арай өөрөөр харах жишээтэй.
Хулгайч, биеэ үнэлэгч, архичин
хүнээс яагаад хулгай хийх болсон талаар нь асуувал янз бүрийн л зүйл
ярих байх. Мэдээж би энд тэднийг хулгай хийж байгааг нь сайшааж
өөгшүүлсэнгүй. Цаана нь бидний мэдэхгүй тийм нэг нууц зүйл байж ч
магадгүй шүү дээ. Энэ өнцгөөс нь харж бичихийг зорилоо.
Ингээд бодохоор надад байгаа зүйлийн төлөө талархмаар. Магадгүй энэнээс дор ч байж болох байсан шүү дээ.
.jpg)
No comments:
Post a Comment