Ээжийнх нь бие нь өвдөж, Чио тосгон руу
гүгэл авч ирэхээр явах үедээ бэртэнэ. Танака гэх эрхэм түүнд туслан, дараа нь
гэрт нь хүртэл очин аавтай нь уулзаж гэртээ хүртэл аваачсан болохоор өөрийг нь
өргөж авах гэж байна гэж боддог. Чио эгч Сацугийнхаа хамт галт тэргэнд суух
хүртлээ ноён Танака өөрсдийг нь өргөж авч байна гэсэн итгэл тээсэн хэвээр
байсан ч үнэн хэрэгтээ хөгшин эцэг нь 2 охиноо бараг л худалдчихсан юм. Итгэж
байсан зүйлс эцэстээ өөр байсныг мэдэх, төрсөн эцэгтээ хаягдах ямар байдгийг
санахаас ч аймшигтай, уншихад дэндүү хүнд, итгэхийн аргагүй. Чиогийн гейша
болох амьдрал үүгээр эхэлсэн харин эгч нь арай өөрөөр, тодруулбал биеэ үнэлэгч
болно. Эгчийнхээ хаана очсоныг нь ч мэдэхгүйн дээр өвчтэй эх, хөгшин эцэг нь
яасан талаар түүнд төсөөлөл ч байсангүй. Хацумомогийн хэцүү араншинг тэвчин
эгчийнхээ байгаа газрыг хэлүүлж, эгчтэйгээ уулзан хамтдаа оргох байсан ч Чио
очиж чаддаггүй. Төд удалгүй ноён Танакагаас эцэг эх 2 нь үхсэн талаар болон
Сацу эгч нь оргож очоод тэндээсээ нэгэн залуутай хамт хаашаа ч юм дайжиж алга
болсныг дуулгасан захиа авна.
Бүх зүйлийг өөрийнхөө таалалд байлгахыг
хүсдэг, бүхний төвд байхыг эрхэмлэдэг, алдаагаа ухамсарладаггүй, атаархуу,
өөрөөсөө илүү нэгнийг тэвчиж чаддаггүй... эмэгтэй хүнд тодорхой хэмжээгээр
байдаг энэ зан чанаруудын хэтэрсэн нийлэмж бүрэлдсэн хүмүүсийг Хацумомо-р
төлөөлүүлсэн мэт санагдсан юм. Салхилаад өнгөрөх үед тухайн газрын бүх зүйлсийн
эмх замбарааг алдуулаад орхидог хүчтэй ширүүн салхитай, жижигхэн зүйлээс болж
асан юу ч үгүй сүйдэлж орхидог гал түймэртэй зүйрлэмээр санагдаж билээ.
Хацумомо Даннатай /Гейшаг нууц амрагаа
болгосон хүнийг хэлдэг ба гейшагийн бүх зардлыг даадаг хүн/ болж чадаагүй ч
гэсэн амрагтай байсан юм. Нэг удаа Хацумомо амрагтайгаа байгааг Чио харснаас
болж амраг нь уурлаж ахиж Хацумомо дээр ирэхгүй гэж уурладаг хэсэг гардаг юм.
Хэрвээ киног нь үзсэн бол яг тэр үеийн Хацумомогийн нүдийг сайн ажиглаарай. Гуйсан,
аргадсан, ахиж ирээсэй гэсэн горьдлого тээсэн харц, бас хайр мэдрэгддэг. Гонг
Ли энэ дүрийг үнэхээр сайн гаргаж ирсэн юм шүү.
Хүний үгнээс гардаггүй, хэн юу хэлнэ
түүнийг нь үг дуугүй биелүүлдэг, өөрийн гэсэн бодолгүй хүмүүсийг Хулуугаар
төлөөлүүлсэн мэт. Заримдаа надад манай номын группийн зарим гишүүдийг
санагдуулаад байдаг юм. Энэ ном хэр вэ, би ямар ном унших вэ, хаанаас олж авч
болох вэ гэж асуудаг болохоор ч тэр юм уу, хүмүүсийн давалгаанд өртөөд байдаг
болоод ч тэр юм уу нэг л адилхан хыхы. Өнгөц харвал, нэг зүйл дээр Хулууг
буруутгамаар. Нобу санг дуудаж өгөхийг гуйсан Саюригийн хүсэлтийн хариуд
Тэргүүнийг дагуулаад ирдэг. Гэхдээ магадгүй
Хулуугийн буруу байсан ч нөгөөтэйгүүр Хулуугийн буруу байхгүй, алдаа хийснээ
мэдээд залруулсан ч юм шиг... Магадгүй Хулуу Тэргүүнд үнэнийг хэлээгүй байсан
бол Саюри Тэргүүнийг нас барах хүртэл нь хажууд нь байж чадахгүй байх байсан
болов уу.
Зайрмаг авхуулж, алчуурыг нь нандигнан
хадгалж эхэлсэн үеэс л Саюригийн Тэргүүнийг гэх сэтгэл нь огтхон ч
өөрчлөгдөөгүй юм. Өөр хүнийг өөрийнхөө данна болгохгүй гэсэндээ болчимгүй мэт үйлдэл
хийсэн ч Тэргүүнийг сэтгэлээ илчлэхэд хүргэсэн тэр цагийг дэндүү удаан, удаан
удаан удааааан хүлээж чадсан юм даа.

ene nom bgaa yu haanas olj unshih bolomjtoi bol
ReplyDeleteBest eCOGRA Sportsbook Review & Welcome Bonus 2021 - CA
ReplyDeleteLooking for an eCOGRA งานออนไลน์ Sportsbook https://vannienailor4166blog.blogspot.com/ Bonus? At this sol.edu.kg eCOGRA Sportsbook review, we're talking about a variety of https://deccasino.com/review/merit-casino/ ECCOGRA sportsbook septcasino promotions.