Мөрөөдөл хаа хүрэх бол..
Хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй ч 10 жилийн дараа, магадгүй 20 жилийн дараа өөрийнхөө хамгийн том мөрөөдлийг биелүүлэх тэр үед яг ингээд л байж байна байх даа. Аз жаргалтай...
Хотоос зайдуухан, голын эрэг дээр манай гэр бүлийн "Hope" нэртэй асрамжийн газар байрлана. Эргэн тойрон мод, бут сөөгөөр хүрээлэгдсэн, жимсний модтой, том гэгч нь тоглоомын талбайтай тийм л энгийн хэрнээ дулаахан орчин. Өглөө нь жигнэмэг хийж өгөн, өдөр нь хичээлд нь хүргэж өгнө. Харин орой ном уншиж өгөөд л.. Манай гэр бас нэг том дурантай. Тэр дурангаар од, гараг эрхэсийг харах боломжтой.
Тэр үед агаарын бөмбөлөг Монголд байдаг болчих байх. Мэдээж нөхөр бид 2 ч гэсэн тэр бөмбөлөгнөөс асрамжийн газартаа зориулан авна. Амралтын өдөр болгон хамт суугаад л... \ Яаа яг одоо суумаар л байна шүү.\
Хамгийн гоё нь юу гээч..
Хамгийн гоё нь тэр хүүхдүүдийнхээ инээж байгааг харах.
Хамгийн гоё нь тэдний өөрчлөгдөж байгааг харах.
Хамгийн гоё нь тэдний ухаан сууж байгааг харах..
Мөрөөдөл минь хаа хүрэхийг, хэзээ биелэх вэ гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ биелнэ гэдэгт би ИТГЭДЭГ.
"Хүсэж байгаа зүйлээ нүдэндээ харж чадахгүй байгаа бол чиний тэр мөрөөдөл биелэхгүй бөгөөд чамд итгэл алга" гэдэг үг санаанд орчихлоо. БИ БАЯРТАЙ байна. Яагаад гэж үү? Яагаад гэвэл би бүх дүр зургаа аль хэдийнээ олоод харчихсан.
Бидэнд амжилт хүсээрэй.
Болжмор