Далайн
давалгаа намайг энэ эрэг дээр гаргаж хаяснаас хойш хоёр өдөр өнгөрлөө. Өнөө
өглөө би арлыг бүхэлд нь тойрч үзсэн. Арал ч гэж дээ... Хамгийн өргөн газраа
зуун ерэн алхам, нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртлээ хоёр зуун жаран долоон
алхам урт.
Надад
харагдсанаар бол энд идчихэж болох зүйл огт алга.
Стивен Кингийн зохиолуудад
дуртай хүмүүс хэр их байдгийг мэдэхгүй л юм. Энэ бол Ричард Пайн гэдэг
залуугийн өдрийн тэмдэглэл. Сүйрсэн онгоцноос амьд үлдсэн түүнд Чүдэнз, Героин
2-с их юм алга.
Өлсөх нь ойлгомжтой. Загас
байхгүй, цахлай л эргэлдэнэ. Хадан дээр сууж байгаа цахлайг барих гэж яваад
шагайгаа гэмтээснээр героинтой нөхөрлөж Пайны элийрэл эхэлдэг юм. Өвдөлтөө
тэсвэрлэж чадалгүй героин хэрэглэж тэр хөөрөлдөө автан хөлөө шагай хэсгээрээ
тайрч авна. Тайрсан хэсгээ хаясан гэж бодож байна уу?
Тэр зүгээр л сайтар угаагаад
дараа нь идэж орхисон. Гэхдээ түүхийгээр нь. Түүхий мах идвэл “Буруу эргэлт”
цуврал аймшгийн кинон дээр гардаг зэрлэгүүдийнх шиг өмхөрсөн шүдтэй болдог
бололтой. Аргагүй дээ өвдөгөө хүртэл тайраад идчихлээр. Уг нь Пайнд чүдэнзнээс
их юм байгаагүй атал яагаад болгож идээгүй нь сонирхол татаад байгаа юм.
. ...Зүсэлт хийх шугамаа гуян
дээрээ гаргачихлаа. Энэ хэсгээрээ ч бас гайгүй махтай байна. Шүлс асгарахаа
больдоггүй юм байх даа. //Пайны тэмдэглэлийн сүүлчийн хуудас//
Бодит амьдрал дээр яг ийм зүйл
байгаа болов уу? Өөрөө өөрийгөө алж, өөрөө өөрийгөө үгүй хийдэг..
Пайн мэс засалч болохыг хүсдэг
байлаа. Харин эцэг нь шоолж, солиотой амьтан гэж дуудчихаад ахиад нэг стакан
дарс аваад ир гэдэг байж. Эцэг нь хорт хавдраар нас барах үед Пайн маш их
баярласан. Магадгүй тэр эцгээ үнэн зүрхнээсээ үзэн яддаг байсан байх.
Бага байхдаа хүүхдүүдэд их
дээрэлхүүлдэг байсан болохоор өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдийн шүдийг 10
доллараар сольж авсан удаатай.
Аавынхаа үл тоосон харилцаанаас
хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байснаас шалтгаалж бусдыг хүн гэж тоодоггүй мөнгөөр
бүгдийг шийдэх гэдэг хүсэлтэй болж хуурамч эмийн жор дээр эмчийн гарын үсгийг
дуурайлган худалдаалдаг болоход хүргэсэн ч байж магад. Пайн эцэг эхийн хайр
гэдэг зүйлийг огт мэддэггүй, бүгдийг новш гэж боддог. Пайны энэ үзэл бодол
хаанаас улбаалж бий болсныг зохиол дээрээс тодорхой харж болох юм.
//Тийм жижиг наймаа хийх ямар ч
шаардлага байгаагүй мөртлөө сурсан зангаараа л зараад байсан байгаа юм даа. Сул
мөнгөнөөс татгалзаж чадахгүй л байхгүй юу.//
Шуналгүй хүн гэж байхгүй л дээ.
Ёроолгүй сав шиг л. Мэдээж энэ 2 өгүүлбэрт тавих миний илүүц тайлбар хэрэггүй
байх. Би л хувьдаа Стивэн Кингийн зохиолуудыг Аймшгийн гэсэн төрөлд
хамааруулахыг хүсдэггүй юм.
2014.08.21
No comments:
Post a Comment