Хорвоогийн амьдралын олон өнгө.. Сайхан төрсөн бүсгүй хүн ч гэлээ, царайндаа эрдэн бусдыг дорд үзэн ӨНГӨ МӨНГӨНД хэт дурлан түрийвчний зузаанаар хүнийг дүгнэж, зоосны нүхээр амьдралыг хардаг хямдхан нэгэн болж хувирна. Нийгмийн аль ч үед байсан, байсаар л байх эмэгтэй хүний амьдрал. Амьдрал гэж хэлж болмооргүй тийм л амьдралаар амьдрах, ээж охин хоёр.
Үр хүүхэд гэдэг ээж аавынхаа хүмүүжлийн дагуу өсөж томрон ямархан хүн болон төлөвшиж байгааг харуулж. Яг тэднийхээ үргэлжлэл нь..
Залуудаа хэрэндээ л Улиастай хотдоо нэртэй явсан бас ч яггүй царайлаг, олон эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан гэх Янлинхуар, хөгшин хэрнээ баян хүнтэй сууж түүнийхээ үлдээсэн буянаар тос торгонд хөлбөрч амьдран "Сайхан хүүхэн ажил хийх нь гутамшиг, царай байхад мөнгөтэй эрчүүд өөрсдөө гүйгээд ирдэг" гэх үзэлдээ эзэн болсоор өргөж авсан ганц охиноо хүртэл энэ үзлээрээ өсгөн хүмүүжүүлжээ. Зохиолоо эхлүүлэн уншиж байхдаа охин Урангоог нь эхийнхээ үгнээс зөрөн байж хайр сэтгэлээ даган амьдраасай гэсэн миний хүсэл талаар болсон доо. хэхэ. Яг л эхийнхээ заавраар, гэхдээ бүр илүү муу.
Өнгөнд хууртан нэгээс нөгөө рүү нисэж явахдаа хэзээ ч эхнэр хүн шиг, эх хүн шиг байгаагүй Урангоо нөхөртөө хаягдан өмссөн хувцастайгаа гудамжинд хөөгдөх үедээ л сая л бага сага зүйл ойлгож эхэлнэ.
Хүн гэгч амьд явахдаа элдвийг үзэн, их юмны учрыг таньдаг хорвоо юм даа. Би жаргаж байгаа нь энэ гэж тархи нь эргэсэн чигээрээ насыг элээх нь байхад арай эрт танин засдаг нь ч бий. Жаргалтай хүн ухаангүй байдаг бол баян хүн дээрэнгүй байдаг аж. Хорвоогийн олон өнгөн дундаас, эрхгүй олон салаалсан зам дундаас зөвийг нь олоод алхдаг нь олон байгаасай..
Сэтгэлдээ сайныг тунгаан
Сайныгаа үйлдэл болгоод
Үнэ цэнээ мэдэрч
Үргэлж муугаа ард үлдээе ээ
Болжмор

No comments:
Post a Comment