Карл Стиг-Эрланд Ларсон буюу "Луун шивээст охин" миллениум цувралын зохиолч, Шведийн алдарт сэтгүүлч, тэмцэгч. Стиг Ларсоны эцэг эх түүнийг 17 настай байхдаа төрүүлсэн бөгөөд өвөө эмээ дээрээ бага насаа өнгөрүүлжээ.
Ларсоны эцэг өдөр тутмын сонинд ажилладаг байсан бөгөөд харин өвөө нь нацистыг эсэргүүцэгч байсан байна. Ларсон нь социалист дэглэмийг хамгаалагч бүлгэмийн гишүүн, эмэгтэйчүүдэд эрхчөлөө олгохын тулд босогчдын тэмцэлд хүртэл оролцож явжээ. Тэрээр залуучуудын дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, нацист бодлыг дэлгэрүүлэгч тухайн үеийн Шведийн Баруун жигүүрийнхний талаар олон нийтийн өмнө мэтгэлцээнд оролцож байжээ.
Стиг Ларсон 50 насандаа зүрхний шигдээсээр нас барсан ба цахилгаан шат нь ажиллаагүйн улмаас 7 давхарт байрлах ажлын өрөө лүүгээ явах замдаа нас барсан гэж үздэг. Алдарт сэтгүүлчийн үхэл дэндүү гэнэтийн байсан хэдий ч хамт ажиллагсад нь түүнийг зүрхний шигдээсээр нас барсанд эргэлздэг тухайгаа ч хуваалцаж байж. Хэдийгээр Стиг Ларсон өдөрт 60 ширхэг тамхи татдаг байсан хэдий ч энэ нь түүний үхлийн шалтгаан мөн эсвэл биш гэдэгт одоог хүртэл эргэлзсээр.
Шведэд эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигддөг бөгөөд Стиг Ларсон өөрийн уран бүтээлдээ энэхүү сэдвийг тусган "ХҮНИЙ ЭРХ", "ХАРГИСЛАЛ" гэсэн 2 сэдвийг баримтлан зохиолоо бичсэн нь их амжилтыг дагуулж байгаа билээ.
2014.07.24
No comments:
Post a Comment