Сүнсээ худалдаад цаг хугацааг
эргүүл гэвэл
Үхэлтэй гэрээ хийж өнгөрсөн
лүү оч гэвэл
Саяхны мэт санагдах арван
дөрвөн жилийн тэртээх
Үнсүүлээд цасан хүн бэлгэнд авсан өвлийн
тэр өдөр лүү
Буцахсан..
Буцчихаад,
Гомдсондоо хэлж зүрхлэлгүй цасан
хүнтэйгээ хамт хайлуулчихсан тэр үгээ
Сүнсээ худалдаж цаг хугацааг
эргүүлж
Гэрээ хийж өнгөрсөн лүү оччихоод
Ааваа битгий яваач... гэж хэлнэ
Болжмор

No comments:
Post a Comment