Хүүхэд насны минь хамгийн анхны "сайн үйлс" Болжмортой холбоотой юм л даа. За ямартаа ч сургуульд ороогүй байсан санагдана. Гэрээсээ гардаггүй хүүхэд байсан ч тэр өдөр гадаа явж байгаад хөлөө гэмтээсэн болжмортой тааралдсан юм. Гэртээ оруулж ирээд эм түрхээд хөлөнд нь чиг тавьж боолоо, халбагаар аманд ус цутгана, бас болоогүй шар будааг хүчээр шахуу тоншуулаад л. Аз болоход их хурдан эдгэрж билээ. Нисгэмээргүй байсан ч ээжийн үгэнд ороод явуулахаар боллоо. Яаж зүгээр явуулахав хөлөнд нь улаан утас уяж өгөөд нисгэчихлээ. Харин хэдэн сарын дараа цонхон дээр хөлөндөө улаан утастай нэг "хөөрхөн" Болжмор сууж байдаг байгаа.
Тэгээд л баярлаад аав ээж рүү гүйж очиж хэлээд л. Тэрнээс хойш цонхон дээрээ шар будаа байнга тавьдаг болж, Болжмор маань ч өглөө болгон ирдэг болсын. Тэрнээс хойш л намайг Болжмор гэж дуудах болсым даа. Уг нь би тэгж шулганаж ярьдаггүй л дээ, яагаад ийм хоч өгсөнийг нь гайхдаг ч бас таатай санагддаг юм.
Болжмор
Болжмор шиг хөөрхөн болохоор л тэр байхдаа
ReplyDeleteккк
DeleteThis comment has been removed by the author.
DeleteСайхан сэтгэлтэй охин юм бас сайхан түүх байна
ReplyDelete